АЙМГИЙН НИЙТ НУТГААР ЦАСАН БҮРХҮҮЛТЭЙ, ЗУДЫН БАЙДАЛТАЙ БАЙНА /2026.01.24-25/

АЙМГИЙН НИЙТ НУТГААР ЦАСАН БҮРХҮҮЛТЭЙ, ЗУДЫН БАЙДАЛТАЙ БАЙНА /2026.01.24-25/

Аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГЭБОНЗ-ийн даргын баталсан удирдамжийн дагуу Орхон, Хонгор, Шарын гол сумын малчдын аж байдал, өвөлжилтийн цаг үеийн нөхцөл байдалтай танилцан хэрэгцээний үнэлгээ хийх ажлыг зохион байгууллаа. Зам давааны нөхцөл байдал, бэлчээрийн цасан бүрхүүл, өвс тэжээлийн нөөц, малын өвчлөл, малчдын эрүүл мэнд зэрэгт анхаарал хандуулж, үнэлэлт дүгнэлт хийлээ. Малчин өрхийн санал хүсэлтийг авч, зарим тусламж үйлчилгээг үзүүллээ.

Аймгийн Онцгой байдлын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлэгийн газар зэрэг байгууллагууд малчдаас асуумж авч, дор бүр нь зөвлөгөө өгч ажиллалаа. Улаан загалмайн хорооноос 2 сая 830 мянган төгрөгийн хүнс, ахуйн хэрэглээний багц өглөө.

Эрүүл мэндийн газрын дотрын болон дүрс оношлогооны эмч нар үзлэг хийж, зөвлөгөө өгөн, ойрын хэрэглээний эм бэлдмэлээр хангасан бол, Ус цаг уур орчны шинжилгээний төвийн мэргэжилтнүүд хэмжилт, судалгааны ажлыг хийж гүйцэтгэлээ.

Сумдын удирдлагууд дор бүрнээ зам гаргах ажлыг тогтмол хийж байна. Цас орж шуурсан даруйд зам баларч, хүндрэл үүссээр байна. Мөн сумдууд нөөцийн өвс, тэжээлээ худалдан борлуулах ажлаа эхлүүлжээ.