МӨСӨН ДЭЭГҮҮР ЯВАХ БОЛОН АВТО ТЭЭВЭР ХИЙХГҮЙ БАЙХЫГ ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ БАЙНА

МӨСӨН ДЭЭГҮҮР ЯВАХ БОЛОН АВТО ТЭЭВЭР ХИЙХГҮЙ БАЙХЫГ ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ БАЙНА

2026 оны 1-р сарын 11-ний өдрийн байдлаар Хараа голын мөсний зузаан Дархан-Уул аймаг Бүрэн Толгой, усны харуулын ажиглалтын цэг орчимд, мөсний 65-83см, Хүйтэн, Шарын голуудын мөсний зузаан 50-59см өмнөх 10 хоногоос өөрчлөлтгүй. Мөсөн дээрх цасны зузаан 19-22см байна.

Голууд нийт уртынхаа дагуу битүү мөсөн бүрхүүлтэй хэдий ч мөсний зузаан харилцан адилгүй байна. Голуудын мөсний зузаан олон жилийн дунджын орчим, Хараа гол зарим газар харзлан урсах үзэгдэл ажиглагдаж байгаа тул, цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.