CALL FOR YOU” (CFY) МЕНТОРШИП ПРОГРАМ 7 ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Ахлах ангийн сурагчдын өөрийгөө нээж хөгжүүлэх, хувь хүний хөгжлийг дэмжих, англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилготой “Call for you” менторшип хөтөлбөр Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын дэмжлэгтэйгээр 5 дахь жилдээ 7 дахь удаагаа зохион байгуулагдаж байна.
Энэ удаагийн хөтөлбөрт 145 сурагч хүсэлт ирүүлснээс 3 шатны шалгаруулалтын үр дүнд 25 сурагч шалгарч сургалтаа эхлүүлээд байна.
5 жилийн хугацаанд “Call for you” хөтөлбөрт хамрагдсан сурагчид гадаад дотоодын хөтөлбөрүүдээс нийт 2 тэрбум төгрөгийн тэтгэлэг авч, 20 гаруй сурагч IELTS-ийн шалгалтад 5.5-7.5 авсан амжилт гаргажээ.
Тус хөтөлбөрөөр дамжуулан зөвхөн англи хэлний мэдлэгээ сайжруулахаас гадна хувь хүний хөгжлийн хөтөлбөрт хамрагдаж нэгнээсээ суралцаж, бие биетэйгээ найзалж нөхөрлөх боломж бүрдэж байна.
admin