ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫГ ӨРГӨН БАРИЛАА
Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит 12 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг Аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаад өргөн барьлаа. Хэлэлцүүлэх асуудалд,
1. Аймгийн Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийг 2025 онд хөгжүүлэх жилийн төлөвлөгөөний тайлан
2. Тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
3. Сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг дэмжих тухай (газар зүйн нэрийн зураг)
4. Дархан-Уул аймгийн 2025 оны газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд гарсан өөрчлөлтийн тайланг дүгнэх тухай
5. Сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг дэмжих тухай
6. Ан амьтны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээ тогтоох тухай
7. 2025 онд ойгоос бэлтгэсэн модны гүйцэтгэл, 2026 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаар батлах тухай
8. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай гэсэн 8 асуудал Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит 12 дугаар хуралдаанаар хэлэлцэгдэх юм байна.
admin