НДС-ГААС ОЛГОХ БҮХ ТӨРЛИЙН ТЭТГЭВЭР 80 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭНЭ

НДС-ГААС ОЛГОХ БҮХ ТӨРЛИЙН ТЭТГЭВЭР 80 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭНЭ

 Засгийн газар 2025 оны отгон хуралдаанаараа 2026 онд тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэх Засгийн газрын тогтоолын төслийг баталсан юм. Тодруулбал, НДС-гаас олгох бүх төрлийн тэтгэврийг 80 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр болсон юм. Эл Тэтгэврийн нэмэгдэлд 2026 онд 516 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд буй юм. Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээ 769,000 төгрөг, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ 652,400 төгрөг болж байна.