МУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРААС ОРОН НУТГИЙН УДИРДЛАГАТАЙ ЦАХИМААР ХУРАЛДЛАА
Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газраас Засгийн газрын гишүүд, аймаг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нартай цахим уулзалт зохион байгууллаа. Тус хуралд Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа болон сумдын ИТХ-ын дарга нар, болон бусад төрийн байгууллагын удирдлага оролцов.
Цахим хурлаар:
-Монгол Улсын УИХ, Засгийн газрын бодлогын хүрээнд тухайн салбарын хэмжээнд 2025 онд хэрэгжүүлсэн ажлын үр дүн, салбарын онцлог ажлууд;
-2026 онд онд баримталж ажиллах бодлого, чиглэлийн талаар;
-Салбар, орон нутгийн хамтын ажиллагаа, тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаарх санал танилцуулж, танилцуулсан мэдээлэлтэй холбогдох санал хүсэлтийг албан бичгээр хүргүүлэхийг үүрэг болголоо.
Цахим уулзалт энэ 7 хоногт хуваарийн дагуу үргэлжлэх юм байна.
admin