ӨВӨЛ, ХАВРЫН УЛИРАЛД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНД 18-С ДООШ НАСНЫ ХҮҮХДИЙГ ОРОЛЦУУЛАХГҮЙ
Өвөл, хаврын улиралд зохион байгуулагдаж буй хурдан морины уралдаанд 18-с доош насны хүүхдийг оролцуулахгүй байх Засгийн газрын тогтоол батлагдсан. Иймд эцэг эх, асран хамгаалагч, уяачдад 18-с доош насны хүүхдийг өвөл, хаврын улиралд морины ажил, сунгаа, бэлтгэлийн үед оролцуулахгүй байх, Хүүхдийг адууны зүчээ, мал тэжээлийн үед ажиллуулахыг уг тогтоолоор хоригложээ. Хэрэв хүүхдийг морины ажил, сунгаа, бэлтгэлийн үед оролцуулбал зөрчлийн арга хэмжээ авч ажиллах зохицуулалт үйлчилэх юм.
admin