ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АНГИ НЭГТГЭЛҮҮД ХАМТРАН АВТОЗАМЫН ЦАС МӨСИЙГ ЦЭВЭРЛЭЛЭЭ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АНГИ НЭГТГЭЛҮҮД ХАМТРАН АВТОЗАМЫН ЦАС МӨСИЙГ ЦЭВЭРЛЭЛЭЭ

Зэвсэгт хүчний 330-р анги, 301-р анги, 322-р салбар ангийн 70 албан хаагч өнөөдөр /2026.01.09/ Хонгор сум- Салхит чиглэлийн авто замын зорчих хэсгийн халтиргаа, гулгааг арилгах цэвэрлэгээний ажлыг хийлээ.

Цас мөсний хүндрэлээс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг хангах ажилд хамт олноо шуурхай зохион байгуулан, хариуцлагатайгаар ажиллаж буй аж ахуй нэгж байгууллага цөөнгүй байна.

Халтиргаа гулгаа ихтэй өдрүүдэд орчноо цэвэрлэж, бусдад үлгэрлэн, хамтын оролцоотойгоор аюулгүй орчныг бүрдүүлэхэд иргэд, аж ахуй нэгж байгууллагуудыг Дархан-Уул аймгийн ЗДТГ-аас уриаллаа.