ЕВРОПЫН ӨДӨРЛӨГ ОРОН НУТАГТ АНХ УДАА ДАРХАН-УУЛ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
Жил бүр зохион байгуулагддаг “Европын Өдөрлөг” арга хэмжээ энэ жил орон нутагт анх удаа Дархан-Уул аймагт 5-р сарын 23-ны өдөр зохион байгуулагдана. Энэ хүрээнд Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните аймгийн удирдлагуудтай уулзаж бэлтгэл ажлын төлөвлөгөөний талаар санал солилцлоо.
Энэхүү өдөрлөгөөр Европын онцлогийг харуулсан өвөрмөц уламжлал, соёл урлаг, европ бүтээгдэхүүн, Монгол Улсад хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрүүд болон боловсролын тэтгэлэг боломжуудын талаар иргэд олон нийтэд танилцуулах юм.
Европын Холбоо бол Европ тивийн 27 тусгаар улсын эдийн засаг, улс төрийн нэгдэл. Өнөө цагт Европын Холбоо нь даян дэлхийн хүн бүрд хүртээмжтэй, нийгэм, эдийн засаг, байгаль орчны тогтвортой хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаа явуулж байна.
Та бүхнийг 5-р сарын 23-ны өдөр Дархан хотод зохион байгуулагдах Европын өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна.
admin