ХҮҮХДИЙН ТАСГИЙН ЭРСДЭЛТЭЙ ЦОНХНУУДАД ХААЛТ ХИЙЛЭЭ
Аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа тэргүүтэй Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөс өнгөрөгч 3-р сард Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт ажиллаж тус тасгийн 2,3-р давхрын өрөөний 31 цонхонд цонхны хаалт тоноглолыг суулгаж өгчээ. Өнөөдөр /2026.04.13/ эмч сувилагчдын хүсэлтийн дагуу эх хүүхдийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмж буюу 5 ширхэг пульс хэмжигчийг хүлээлгэн өглөө. Эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах орчныг сайжруулахад хувь нэмрээ оруулж буй Аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа болон Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн хамт олонд эх хүүхдүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье.
admin